ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

БНСУ болон Японоос иргэдээ авчрахаар шийдвэрлэлээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-11

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэж буй юм. 

Улмаар эхний ээлжинд БНСУ болон Японоос 100 гаруй иргэнээ авч ирэхээр хуралдаанаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, ахмад настан болон жирэмсэн, бага насны хүүхэдтэй, гэр бүлтэйгээ эмнэлгээр явсан зэрэг шалтгаантай 400 гаруй монгол иргэнийг авчрах ажлыг зохион байгуулах аж.