ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тэвчиж болох 430 тэрбумын хөрөнгө оруулалт

Х.БОЛОР (сэтгүүлч)
2020-03-23

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн нийт орлого 11.7 их наяд төгрөг бол нийт зардал нь 13.8 их наяд байхаар УИХ баталсан. Харин төсвийн нийт алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байгаа нь түүхэнд байгаагүй өндөр алдагдалтай, хэт өөдрөг төсөв болсон хэмээн эдийн засагчид болон олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж байв. 

Гэтэл дэлхий дахинаа хүчээ авч буй коронавирусийн тархалттай холбогдуулан эдийн засагт эрсдэл үүсч, ялангуяа бизнесийн салбарынхан хүнд нөхцөл байдалд орсноор өндөр алдагдалтай баталсан төсөв хаанаа ч хүрэхгүй байх бодит эрсдэл үүсээд буй. Зөвхөн энэ оны эхний гурван сард төсвийн алдагдал 170 тэрбумд хүрлээ. Бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгаагаар компаниудын 89.5 хувь тэр дундаа 57.4 хувьд нь шинэ төрлийн коронавирус бизнест нь маш хүндээр тусч байна гэсэн судалгаа өгчээ.
Тиймээс 2020 оны улсын төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс сануулж буй ч өнөөдрийг хүртэл бодит алхам хийсэнгүй. МҮХАҮТ-аас 2020 оны улсын төсөвт яаралтай тодотгол хийж төсвийн зардлыг танах гэхээсээ илүүтэй бүтцийн өөрчлөлт хийх санал гаргаад байгаа. Тухайлбал, 2020 онд нэгэнт эдийн засаг хямрах нь тодорхой байхад хамгийн түрүүнд хямралд өртөх салбарууд болон ажлын байр хадгалах зорилготой дэмжлэгүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг зарцуулах нь зүйтэй гэсэн санал гаргажээ. Ажлын байр хадгалах нь өрхийн эдийн засгийг шууд хамгаалах арга гэж эдийн засагчид онцолж буй. Тэгвэл хэт өөдрөг хэмээгдэх төсвөөс нэн шаардлагатай бус зарим төсөл хөтөлбөрүүдийг энэ жилдээ хасах нь зүйтэй юм.

Энэ онд 1.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1205 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр улсын төсөвт тусгасан байна. Үүний 86 хувь нь бүтээн байгуулалтын төсөл бол 14 хувь нь их засвар, тоног төхөөрөмж худалдан авах, ТЭЗҮ зураг төсөл боловсруулахад зарцуулахаар тусгажээ. Тухайлбал, 2020 оны улсын төсөвт 56 соёлын төв, 110 цэцэрлэг, 120 сургууль, 76 авто зам, 41 дотуур байр,13 спорт цогцолбор, 26 гүүр гэх мэт бүтээн байгуулалтууд багтаж байгаа юм. Тэгвэл зайлшгүй шаардлагатай бус зарим бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хойшлуулбал багагүй хэмжээний мөнгө хэмнэх боломжтой юм. Манай сонин жишээ болгож зайлшгүй шаардлагатай бус зарим хөрөнгө оруулалтыг жагсаалаа.

Д/д

Зайлшгүй шаардлагатай бус төсөл, хөрөнгө оруулалт

Нийт төсөв

2020 онд оруулах

  1. 1

Багийн иргэний танхим шинээр барих

20.619

7.617

  1.  

Аялал жуулчлалын цогцолбор барих

19.750

11.100

  1.  

Улсын бүртгэл, татварын хэлтсийн барилга

30.921

13.460

  1.  

Хүүхдийн зуслан байгуулахад

11.025

3.138

  1.  

Ахмадын өргөөний барилга

7.535

 

3.623

  1.  

Хүүхдийн спортын наадам 2020 он

 

9.600.0

 

  1.  

Кино үйлдвэрлэл сайжруулах, Олон улсын кино наадамд Монгол киног оролцуулах

 

10.000.0

  1.  

Шинэ хорооны байр барихад

12.623

8.223

  1.  

Сумын төвийн шинэчлэл хөтөлбөр

20.000

20.000

  1.  

Нийтин орон сууцны хана, дээвэр, фасад, хашаа будах ажилд

58.911

38.395

  1.  

Аймгуудын соёлын төв, театрын барилгын ажлын үргэлжлэлд

157.111

66.117

  1.  

Шинээр теарт, соёлын төвийн арилгын ажлыг эхлүүлж, тууз хайчлахад

591.354

118.348

  1.  

Соёлын төвүүдийн засвар арчлалтад

23.995

20.260

  1.  

Соёлын төвүүдэд хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах

41.764

38.764

  1.  

Монгол улсын 315 сум тус бүрт дэмжлэг, урамшуулал 14-317 сая төгрөг

10.067

10.067

  1.  

Шинээр зам барилгын ажил эхлүүлэх, тууз хайчлахад

117.977

51.196

Нийт

429.908

Энэ жагсаалт цааш үргэлжлэх боломжтой. Жишээ болгон жагсаахад л 429.9 буюу 430 орчим тэрбум төгрөгийг хэмнэж болохоор байна. Үүнд нэмээд сумдын Засаг даргын тамгын байр, багийн цогцолбор, багийн дарга нарын мотоцикл тэргүүтэй тэвчиж болох хөрөнгө оруулалтуудыг үргэлжлүүлж болох билээ.

Энэ оны төсвийн бас нэгэн сул тал нь төсвийн харьцангүй хуваарилалт. 2020 онд хамгийн их буюу 131.9 тэрбум төгрөгийн төсөвтэй аймаг бол Хэнтий. Тэр дундаа Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгон зарим аймгаас их буюу 35 тэрбум төгрөгийн төсөв тусгасан нь төсвийн хуваарилалтын харьцангуй байдлыг баталгаа юм. Эндээс ч мөн тэчиж болох хөрөнгө оруулалт олон. Хэнтий аймгийн Батноров суманд хийх хөрөнгө оруулалтыг жагсаавал: 

 

д/д

Төсөл арга хэмжээ

Байршил

2020 онд оруулах хөрөнгө оруулалт /сая төгрөгөөр/

1

Засаг даргын Тамгын газрын барилгын их засвар

Хэнтий аймаг Батноров сум

316.1

2

Соёлын ордны их засвар

Хэнтий аймаг Батноров

950

3

Хот тохижилтийн тусгай зориулалтын авто машин

Хэнтий аймаг Хэрлэн сум

200

4

Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай авто зам

Хэнтий

15.000.0

5

Далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв

Хэнтий аймаг Батноров сум

3.272.9

6

Цэцэрлэгийн барилгын их засвар

Хэнтий аймаг Батноров сум

696.1

7

Дуланы цахилгаан станц

Хэнтий Батноров сум

5700.0

8

Соёлын төвийн тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, хөгжим

Батноров, Баян-Апрага, Баян-Овоо, Баян-Хутаг, Биндэр, Дадал, Галшир, Норовлин сумдад

360.0

9

Сургуулийн барилгын их засвар

Хэнтий аймаг Батноров сум

316.1

10

Орон сууцны дээврийн их засвар

Хантий аймаг Батноров сум

468.5

нийт

24.010.0

24 тэрбум төгрөг төгрөг бол зөвхөн Хэнтий аймгийн Батноров суманд төсөвлөсөн төсөв. Гэтэл Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар үэрэг аймгуул энэ сумын төсвөөс бага буюу 15-19 тэрбум төгрөгийн төсөвтэй байгаа юм. Энэ бүх хөрөнгө оруулалтыг энэ жилдээ түр хойшлуулбал 430-аас ч илүү хэмнэлт хийх боломжтой.