ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Монгол, Грекийн Засгийн газрын хэлэлцээр батлах тухай, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл багтсан аж. Мөн “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм байна.