ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Байнга оршин суудаг иргэдийг БНСУ руу явуулна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-01

Улсын Онцгой комиссын “Шуурхай штаб”-аас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Б.Ууганбаяр: Цагдаагийн байгууллагаас гэрээр хяналт тавьж ажиллаж байна /Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа/

-Одоогийн 1075 хүн гарсан бөгөөд 615 хүн гэрээр хяналтад байна. Цагдаагийн байгууллагаас гэрээр хяналт тавьж ажиллаж байна. Тусгаарлах байрнаас гарсны дараа гэр рүүгээ явахдаа хувийн тэргээр зорчих зөвлөж өгч байна. Тусгаарлах байрыг нэмэгдүүлэх зорилгоор УОК томоохон зочид буудлын удирдлагатай уулзсан байна. Гэхдээ тусгаарлах байрыг боломжоороо бэлдэж, ажиллаж байна.

Л.Мөнхтүшиг: Сөүлээс 251, Токиогоос 255 иргэний бүртгэл баталгаажсан / ГХЯ-ны Консулын газрын дарга/

-Сөүл болон Токиогоор монгол иргэдээ маргааш эх оронд нь авчрах бэлтгэл хангагдсан. Сөүлээс 251 иргэн Токиогоос 255 иргэний бүртгэл баталгаажсан. Зайлшгүй шаардлагатай ажлаар Солонгост зорчих, байнга оршин суудаг, гурван сараас дээш визтэй иргэд Солонгос руу явуулна. Богино хугацааны иргэдийг хүлээн авахгүй, хил дээр хүндрэл үүснэ. Хамгийн багадаа гурван сар буцаж ирэхгүй гэсэн нотолгоог нь МИАТ авч байна. Тухайн улсад очиж буй зайлшгүй шаардлага, нотлох баримтаа биедээ авч явах хэрэгтэй.