ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-04-29

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/, “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” тогтоолын төсөл УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж байна. Дээрх тогтоолын төсөл батлагдсанаар цар тахлаас үүдэлтэйгээр Монгол Улсад үүсээд буй эдийн засаг, санхүүгийн эрсдэлийг бууруулж, эрх зүйн тодорхой байдлыг бүрдүүлж, зах зээлд эерэг дохио болно гэж үзжээ.