ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гудамж, талбайг цэвэрлэх ажил үргэлжилж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-21

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд өгсөн.

Тус үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн байгууллагатай хамтран нийтийн гудамж талбай, автобусны буудал, олон нийт цуглардаг үйлчилгээний байгууллагууд болон гэр хорооллын модон жорлонд халдваргүйжүүлэлт хийж байна.

Мөн нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрладаг сандал, хогийн сав, автобусны буудал зэргийг зориулалтын халдваргүйжүүлэлтийн бодис, хөөсөөр угааж цэвэрлэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Бага тойруу, Их сургуулийн гудамжинд байрлах 26 автобусны буудал, иргэд амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг гурван  талбайг угааж, цэвэрлэжээ.