ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярын бие тааруу байгаа тул шүүх хуралдааныг хойшлууллаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-25

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өглөө 09:00 цагт эхэлсэн ч түүний бие тааруу гэх шалтгаанаар  хойшлуулжээ. 

Тодруулбал, шүүгдэгч С.Баярын биеийн байдал тааруу байгааг эмчийн магадлан бичгээр тодорхойлсон  тодорхойлолтыг үндэслэн түүний  өмгөөлөгч нь хойшлуулах хүсэлт гаргасан аж. Энэ дагуу шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг авч хэлэлцээд ирэх зургадугаар сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулжээ.