ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Халдварын шинэ тохиолдол 92.5 мянгаар нэмэгджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-05-27

Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо 92.5 мянгаар нэмэгдэж, нийт 5.6 сая халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өдөрт нас барж буй хүний тоогоор Бразил улс тэргүүлсэн дүн мэдээ нийтлэгдэв. Тодруулбал, тус улсад хоногт 990 хүн нас барсан аж. Харин АНУ-ын тухайд 790 хүн нас барсан байна.

Халдварын шинэ тохиолдлоор АНУ 19.0 мянган иргэн нэг хоногийн дотор шинээр өвдсөн тоогоор тэргүүлсэн бол Бразил 14.5 мянга, ОХУ 8.9 мянга, Энэтхэг 5.8 мянга, Перуд 5.8 мянган иргэн тус тус нэг хоногийн дотор өвчилжээ. Хойд хөршийн тухайд өвчилсөн иргэнээсээ гадна 12.3 мянган өвчтөн эдгэрч гарсан байна.  Нэг өдөрт нас барж буй хүний тоогоор Бразил улс тэргүүлж байна, тус улсад хоногт 990 хүн нас баржээ.

АНУ-д хоногт 790 хүн нас барсан үзүүлэлтээр хоёрдугаарт жагсаж байна. Тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын тоо 362.3 мянгад хүрлээ. ОХУ-д шинээр бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо сүүлийн долоо хоногт аажмаар буурч байна. Манай хөрш орнууд, иргэд олноор зорчдог улс орнуудын хувьд:
- Хятадад шинээр долоон тохиолдол,
- Японд шинээр 42 тохиолдол,
- Өмнөд Солонгост шинээр 19 тохиолдол,
- Казахстанд шинээр 438 тохиолдол тус тус бүртгэгджээ.