ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Таван настай ач охиноо хүчиндэхийг завджээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-28

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр  хэдхэн хоногийн дараа болох ч,  хүүхдийн эрх зөрчигдсөн олон асуудал нийгэмд хөвөрч байна. Өнгөрөгч долоо  хоногт наймхан сартай хүүхэд зам тээврийн осолд өртөж эндсэн бол  өчигдөр  дөрвөн хүүхэд тоглож байгаад тогтоол усанд  живж амиа алдсан билээ.  Тэгвэл мөн өчигдөр буюу  тавдугаар сарын 27-ны өдөр өвөө нь таван настай ач охиноо хүчиндэхийг завдсан жигшүүрт хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал,  нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд  оршин суух 47 настай эрэгтэй Б гэгч нь ач охиноо харж байхдаа хүчирхийлэхийг завджээ. Хэргийн тухай дуудлагыг охины ээж цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд тэрбээр, охины хувцсыг тайлж, өвөө нь дээр нь гарсан байсан гэж цагдаад мэдүүлсэн аж. Цагдаагийн байгууллага сэжигтнийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.