ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Шинэ эвсэл”-ээс СЕХ-нд шаардлага хүргүүлнэ гэв

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-26

УИХ-ын сонгуулийн санал хураалт дууссан ч, үр дүнг зарим нам эвсэл,  бие даагчид хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсээр байна. Тухайлбал, “Шинэ эвсэл”- ээс энэ удаагийн сонгуулийн үр дүн маш эргэлзээтэй,  шударга бус, эртнээс бэлдсэн тавилттай сонгууль боллоо гэж үзжээ. Сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөн нэлээд гарсан,  мөнгө тараасан, зарим хэсгийн хороодод тог тасарсан баримттай зүйлүүд их гарсан гэв.  Тиймээс  Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж,  100 хувь гар тооллого хийхийг  уриалж байгаа аж.

Мөн тэд саналын хуудас өмнө дугаарлагдаж байсан бол энэ удаад дугаарлаагүй, хуруунд тэмдэглэгээ хийгээгүй, хурууны хээгээ үзүүлээд үнэмлэхний шаардлагагүй санал хураалтад  оролцсон нь буруу гэж үзлээ.

“Шинэ эвсэл”-ийн зүгээс  тойргийн хороодод мөнгө тарааж байгаа үйлдлийг тухай бүрт нь цагдаагийн байгууллагад мэдээлж байсан гэлээ. Цаашид  Тагнуулын байгууллага сэтгэл гаргаж ажиллавал шударга бус зүйл илрэх байх. Монголчууд ч энэ бүхэнд толгой гуйдлгалгүйгээр тэмцэх хэрэгтэй гэдгийг хэллээ. Мөн тэд  СЕХ шаардлага хүргүүлэхээр болжээ.