ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Тасганы овооны уулзварыг хаажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-18

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг Тасганы овооны уулзвар чиглэлийн автозамыг түр хаалаа. Тодруулбал, Эх нялхасын зүүн тал, Тасганы овооны уулзвар чиглэлийг өнөөдрөөс хаагаад байна. Шугам хоолойн ажил хийж байгаа тул замын хөдөлгөөнийг ийнхүү түр хязгаарлажээ. Тасганы овооны уулзвар чиглэлийн  автозамд энэ амралтын өдрүүдэд зорчих боломжгүй аж.  Иймд Эх нялхасын баруун талаар өгсч Зурагтын эцэс рүү явахаар хөдөлгөөний зохицуулалт хийсэн байна.