ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УОК-оос сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор ажиллуулах санал гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-14

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, сургууль, цэцэрлэгийн хэвийн горимоор хичээллүүлэх шийдвэр гаргав. Тухайлбал, гамшгаас хамгаалах хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэх эсэх талаар УОК өнөөдөр хуралдаап энэ сарын 21-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимоор явуулахаар болсон аж. Харин энэхүү саналыг Засгийн хуралдаанаар эцэслэж, шийдвэрлэх юм.