ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-09-15

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж байна. Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч нар оролцож байгаа аж. Хэргийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2020 оны долдугаар сарын 6-ны өдөр болж, бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэдэг үндэслэлээр гэм буруутайд тооцож, зургаан жилийн ял оноосон юм.  Мөн Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцсон билээ.