ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Доржханд: ХҮН  дүүргийн ИТХ-ын сонгуульд орох эрхээ авлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-01

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Хүний эрх, эрх чөлөө бол  ардчиллыг хамгаалх амин сүнс юм. Гэтэл Монгол Улс ардчилсан сонгууль хийх боломжгүй боллоо. Захиргааны хэргийн шүүх хууль бус шийдвэр гаргаж, улс төрийн намын сонгуульд оролцох эрхийг хязгаарлаж байна. Цаашид  ардчилал байх уу, үгүй юү гэдэг асуултын өмнө бид ирлээ. Бид  дуугүй сууж болохгүй. Учир нь Бүс нутагтаа үнэлэгддэг орон ардчиллыг устгаж болохүй. Түүнчлэн “Зөв хүн электорат эвсэл”-ийг сонгуульд оролцуулахгүй байх шүүхийн шийдвэрийн эсрэг тэмцэж,   өнгөрөгч сарын 30-ны өдөр дүүргийн сонгуульд оролцох эрхээ авлаа. Харамсалтай нь,  нийслэлийн сонгуульд оролцох эрх нь нээгдсэнгүй” гэлээ.