ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг Д.Хаянхярваа удирдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-12

“Эрдэнэс Монгол” ХХК-ийг УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа удирдахаар боллоо. Тэрбээр УИХ-д гурван удаа сонгогдон ажилласан бөгөөд Төсвийн байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Сангийн сайдаар ажиллаж байсан удаатай.

Мөн “Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан түүхтэй. Одоогийн “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна.