ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хотыг Р.Дагва удирдах уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-21

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт товложээ.

Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлэх юм. Нийслэлийн Засаг даргад хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа бөгөөд Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар өөрийн хүнээ томилох учиртай.

Тэр ёсоор Сонгинохайрхан дүүргийн фракцид харьяалагдаж буй Ж.Сандагсүрэн, Р. Дагва нарын аль нэг нь Хотын дараагийн дарга болох учиртай. Албан бус эх сурвалжийн өгсөн мэдээллээр дараагийн Засаг дарга болох магадлал хамгийн өндөр байгаа хүн нь Р. Дагва юм байна.