ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Цогтбаатар гишүүн Валдай клубээс зохион байгуулдаг олон улсын хуралд оролцлоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-10-21

Валдай клубээс зохион байгуулдаг Олон улсын хурал 2020 оны 10 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд явагдаж байна.

Энэ хуралд олон улсын маш олон төлөөлөгчид Москвад очиж оролцож байгаа.

Манайд цар тахлын карантинтай байгаа учраас биечлэн явах боломжгүй учир интернетээр оролцох боломжийг олгосон тул онлайн буюу интернетээр энэ хуралд УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатар оролцож нэг хэлэлцүүлэгт үндсэн 4 илтгэгчийн нэг нь болж оролцлоо.

Ялангуяа бидний суусан энэ хурал дээр гол яригдаж байгаа асуудал нь Энэ дэлхий хир хилэгнэлтэй байна вэ? Энэ үүсээд байгаа нөхцөл байдал шинээр үүсч байгаа олон улсын шалгуур, хүндрэлүүдэд бид  хүн төрөлхтөний хувьд яаж хамтарсан хариу барьж болох вэ? гэдэг  энэ асуудлаар яриа хэлэлцээ өрнөлөө.

Үүн дээр улс орнууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна.

Нөхцөл байдал амаргүй байгаа ч гэсэн хамтын шийдэл олох боломжтой тухай гол асуудал дээр ярьж байна.

Ялангуяа шинэ технологи бол шинэ хүндрэлүүдийг дагуулж байгаа ч гэсэн, тооцоолоогүй шинэ нөхцөл байдлыг үүсгэж байгаа ч гэсэн хамгийн их шинэ боломжийг  бас нээж байнаа гэдгийг судлаачид 2 талаасаа ярьж байна.