ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нийслэлийг Д.Сумъяабазар удирдах уу

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-22

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр  12.00 цагт хуралдах тов гаргасан билээ.   Удирдах зөвлөлийн хуралдааны өмнө 11:00 цагт   Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж  хотын дарга болон НИТХ-ын даргад хэнийг дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох юм. Тэгвэл Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдан хотын дарга болон НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ сонгосон талаар эх сурвалжууд мэдээлж буй. Өөрөөр хэлбэл, тэргүүлэгчид хотын даргад  УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар сонгожээ.  Харин НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргажээ. Улмаар уг  саналыг одоо  Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг намын Удиардах зөвлөл гаргах юм.