ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ-ын даргаар  Ж.Батбаясгаланг олонхийн саналаар дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-23


Өнөөдөр НИТХ-ын анхдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа.

Хэлэлцэх асуудлын эхэнд  Ж.Батбаясгаланг  НИТХ-ын даргаар 84.44 хувь дэмжиж, томилсон юм.  НИТХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг төлөөлөгч Н.Алтаншагай танилцуулав.

Тэрбээр, "2020 оны ээлжит сонгуулиар МАН 34 суудал авч олонх болсон билээ. Тиймээс  НИТХ-ын даргад төлөөлөгчдөөс нэр дэвшүүлж байна. НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргаар сонгохоор 100 хувийн саналаар дэмжлээ" гэсэн юм. Анхдугаар хуралдаанаар үргэлжлүүлэн Хотын дарга Д.Сумъяабазарыг сонгох эсэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгч нар үг хэлж байна.