ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТАНИЛЦ: Хотын удирдлагууд ийм хөрөнгөтэй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-26

Өнгөрсөн баасан гарагт буюу аравдугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотыг удирдаж ирэх дөрвөн жил нийслэлийн өнгийг тодорхойлох удирдлагуудыг томилсон билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар  сонгогдсон. Түүнийг баасан гарагт  хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаанаар нийт гишүүдийн 70 гаруй хувийн саналаар УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн  билээ.

Харин НИТХ-ын даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланг баасан гарагт хуралдсан НИТХ-ын анхдугаар хуралдаанаар нийт гишүүдийн 84.4 хувиар дэмжсэн юм.

Тэгвэл нийслэл хотын удирдлагуудын АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг  хүргэж байна.