ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: УИХ-ын хоёр гишүүнийг эргүүлэн татах мэдээлэл ирээгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-10-26

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн эхэнд  Өмнө нь Хууль зүйн байнгын хорооноос гаргасан саналын дагуу Ерөнхийлөгчөөр өргөн барьсан Шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзлээ. Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг хуулийн төслийг 2019 оны эхээр баталсан. Үүнийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг манай 13 гишүүн өргөн барьсан байгаа. Хуулийн төслийг Шүүхийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцээд явах нь зүйтэй гэдэг шийдвэрийг  үзлээ” хэмээн мэдэгдлээ.  

                                        Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-УИХ-ын хоёр гишүүнийг эгүүлэн татах асуудлыг ярьсан гэх мэдээлэл бий. Энэ үнэн үү?

-Хаалттай хуралдаанаар улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудал ярьсан. Орон нутгийн сонгууль боллоо. Сонгуулийн дараа МАН олонх болсон нэлээн хэд хэдэн аймагт ИТХ-ын төлөөлөгчдөд хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлэн сонгогчдын өгсөн саналын шүүхийн шийдвэрээр засаж байна.   Харин УИХ-ын хоёр гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Мэдээлэл ирээгүй учраас бүлгээр  хэлэлцээгүй.

 -Хуульчид 2021 оны төсвийн тухай хуулийг тэгш бус гэдэг үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгнө гэсэн шүү дээ?

-Манай намын бүлэг өнгөрөгч сарын сүүлээр  2021 оны улсын төсвийг хэлэлцсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын тэгж бус байдал нь зөвхөн ирэх оны асуудал биш. Тухайлбал, 2018, 2019 оны төсвүүдэд ч  ийм асуудал гарсан. Тиймээс зарим аймагт 2018, 2019 оны төсвүүд өндөр тавьсан.  Үнэ өндөр байгаа ч санхүүжиж байгаа  дүн нь 2020, 2021 онуудад үргэлжилнэ.  2021 оны тухайд хөрөнгө оруулалтын асуудал маш бага. Улсын хэмжээнд 170 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт  байгаа шүү дээ.  

-Нийслэлд сонгогдсон гишүүдийн тойргийн хөрөнгө оруулалт яагаад бага байна вэ?

-Нийслэл төсөв төвлөрүүлдэг субьект шүү дээ. Нийслэлд  хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй орлогын төвлөрөлт өндөр байгаа юм.  Үүнийг багасгаж өгөөч гэдэг асуудлыг нийслэлээс сонгогдсон гишүүд ярьсан.