ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Ганбат “жийгдэх” үү

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-11-03

УИХ –д хоёр дахь удаагаа сонгогдож байгаа Д.Ганбатыг АН-ын бүлгийн дарга болоход олон хүн гайхсан. Улстөрчийн хувьд олон нийтийн дунд нэр хүнд тааруухан ч, Ерөнхийлөгч Х.Баттулгын нөмөр, нөөлөгт өнөө хэр нь багтаж ирсэн билээ. Тиймээс албан тушаалын томилгооноос хоосон хоцорч байгаагүй гэж ойлгож болно. Тухайлбал, өмнө нь УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга хүртлээ дэвшин, ажилласан удаатай. Харин энэ удаа УИХ дахь АН-ын бүлгийг толгойлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, үргэлж татаастай явдаг нэгэн гэхэд хэтийдэхгүй.

Тэгвэл сүүлийн хэдэн өдөр саарал ордонд АН-ын зарим гишүүд бүлгийн дарга Д.Ганбаттайгаа таарамж муутай байгаа бөгөөд огцруулж магадгүй гэх яриа гарчээ. Учир нь УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байна. Эрх баригч намын нөлөөллийн бодлогоос хэтрэхгүй байгаа. АН-ын бүлгийн гишүүдтэйгээ гар нийлж, ажиллаж чадахгүй зэрэг шүүмжлэлүүд гарч, Д.Ганбатыг огцруулах саналыг гаргаж, магадгүй бололтой.