ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Орхонд 13, Дорноговьд нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-11-19

УИХ-ын чуулган өнөөдөр хуралдаж байна. Хуралдаанд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ, " өнөөдөр өглөөний байдлаар Монгол Улсад дотоодод коронавирусийн халдварын 65 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт найм, Дорноговь аймагт нэг, Говьсүмбэр аймагт нэг, Орхон аймагт 13 тохиолдол батлагдсан. Өдөр бүр 90 цэгт шинжилгээ авч байна.Одоогоор 135 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна" гэлээ. Гишүүд мэдээлэлтэй холбогдуулж асуулт асууж,  хөл хорионы үед авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна