ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сайжруулсан түлшийг 50 хувиар хямдруулж зарах шийдвэр гарлаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-02

Монгол Улсын Засгийн газар сайжруулсан түлшний үнийг энэ 12-р сарын 1-нээс ирэх оны 4-р сарын 1 хүртэл 50 хувиар бууруулах тогтоол баталжээ.

Ингэснээр иргэд түлшний үнийн 50 хувийг өөртөө үлдээх боломжтой болж байна. Түлшний үнийн татаас 36 тэрбум төгрөг болж байгаа юм.

Өнөөдрийн шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цар тахлын үед хүмүүсийн амьдрал хүнд байна. ААН-үүд хорионд ороод зогсож байна. Түлшний асуудал хүнд байна. Айл өрхүүд өдөр бүр гал түлж байна. Бид түлшээр хангах зайлшгүй шаардлага байна" гэлээ. Ингэснээр иргэд нэг тонн сайжруулсан түлшийг өмнө нь 150 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол Засгийн газрын журмаар 75 мянган төгрөгөөр хупалдан авах боломж бүрджээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өох бүрд сая төгрөг өгөх саналын талаар байр сууриа илэрхийлэхдээ "Бид ард түмэндээ бэлэн мөнгө тарааж сэтгэлийг нь хуурахгүй. Дагаад юмны үнэ өсөх учраас давхар эдийн засгаа хорлоно гэсэн үг. Тиймээс бодит дэмжлэг үзүүлж, түлшийг нь хөнгөлж байна" гэв.