ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө"-г баталлаа

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-12-23

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Цацрагийн ослоос хамгаалах улсын төлөвлөгөө"-г баталлаа.

Төлөвлөгөө нь Нийтлэг үндэслэл, Харилцан ажиллагааны зохицуулалт, Зарлан мэдээлэл, Урьдчилан сэргийлэх, Хариу арга хэмжээ, Нүүлгэн шилжүүлэлт, Хөрөнгө санхүү зэрэг есөн бүлэг, 20 дэд бүлэг, 49 заалтаас бүрдсэн байна. 

Улсын хэмжээнд 471 аж ахуйн нэгж, байгууллагад 1,481 цацрагийн үүсгүүр байгаа юм. Өмнө нь үүсгүүр хамгаалалтын гэрээс унах, хамгаалалтын гэр хайлах, цацрагийн бохирдолтой талбай илрэх зэрэг осол гарч байв.

Мөн Засгийн газар энэ өдрийн хуралдаанаараа "Цөмийн материалыг бүртгэх, хянах журам"-ыг баталж, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, судалгааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих зэрэг чиглэлээр ажиллахыг үүрэг хүлээсэн бүх байгууллагад даалгалаа.