ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Раднаасэд тусгай нислэгээр эх орондоо иржээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-07

Монгол Улсад дотоодын халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан гадаадаас иргэдээ татах, тусгай үүргийн нислэг хийхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа билээ. Тэгвэл өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд МИАТ компани нислэг үйлдсэн байна. Энэхүү нислэгээр 50 гаруй хүн ирсэн  бөгөөд үүний дотор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг  ирсэн  гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Энэ талаар өөрөөс нь тодруулах гээд утас руу залгасан боловч "Холбогдох" боломжгүй байгаа билээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд  сүүлийн үед УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Мөн байнгын хорооны хуралд харагдахгүй нь дээрх мэдээллийг батлаад байгаа юм.