ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Бүх сургалтын байгууллагыг танхимын болон танхимын бус  хэлбэрээр явуулна"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-08

УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар  мэдээлэл хийлээ. Тэрбээр "2020-2021 оны хичээлийн жилд 75 мэргэжлийн боловсролын байгууллагад 4000 багш ажилтан ажиллаж, 40,165 сурагч суралцаж байна. Дээд боловсролын 81 байгууллагад  11,970 багш ажилтан ажиллаж 147 мянган оюутан суралцаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 56 дотуур байранд 9,300 оюутан амьдарч байна.  Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хичээлийн үйл ажиллагааг теле болон цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа. Цахим сургалтын үйл ажиллагааны талаар 86 их, дээд сургуулийн оюутнаас судалгаа авахад 80.5 хувьтай сайн гэсэн дүгнэлт гарсан. Цэцэрлэг, ЕБС-ийн эхний улирлын амралтыг эхлүүллээ. Дээд боловсролын сургалтын байгууллагын эхний улирлын амралт энэ  сарын 5-наас эхэлсэн. Мөн энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус, хосолмол,  зайн болон цахим  хэлбэрээр явуулах бодлого баримтлан бэлтгэл ажлыг хангаж байна" гэв.