ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг энэ сарын 11-нээс бууруулж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-09

Шадар сайдын ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын  тогтоолын дагуу ирэх даваа гарагт буюу энэ  сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн  Нийслэлийн Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдаж, 19:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгөхөөр болов. Түүнчлэн  "Баянзүрх эмнэлэг" ХХК  / 300 гаруй хүн халдвар авсан/ шиг том голомт гарахгүй бол хэсэгчилж  хязгаарлалт хийх байдлаар халдварын хүрээг тогтоож, тандалт хийх ажлууд хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн  5 болон 6 дугаар  хорооны 8000 өрхийн 23 мянга орчим иргэнийг хязгаарлаж тандаж байна. ААН-үүд иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг ягштал барьж чадвал халдварын эрсдэлийг бага хохиролтой давж гарна хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг  хэлсэн юм.