ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НОК: 18 салбар чиглэлээс бусад нь хэвийн ажиллана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-09

НОК-оос шийдвэрээ танилцуулж байгаа билээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн "Улаанбаатар хотын үйлдвэрлэл үйлчилгээний салбаруудад эрсдэлийн үнэлгээ хийж, ямар хяналт тавихаа зохицуулсаар ирлээ.  Тиймээс  хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай салбаруудын үйл ажиллагаа үргэлжилж байсан. Тухайлбал, хүнсний үйлдвэрлэл худалдаа, цахилгаан, дулаан үйлдвэрлэл хэвийн ажиллаж байгаа. Иймд ирэх даваа гарагаас  үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргалаа. Ингэхдээ олон хүн нэг дор цуглах эсэх, агаар дуслын замаар дамждаг халдвар дамжих чийглэг орчин уу, үйлчлүүлэгчидтэй ямар хугацаанд харьцаж байна вэ гэдгийг харгалзан байгууллагуудын үйл ажиллагааг нээхээр болсон" гэв.