ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Эрдэнэ намаа ёроолд нь хүртэл самарч дуусаагүй байжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-16

УИХ-ын 2020 оны сонгуулийн дүн гарч, Ардчилсан нам албан ёсоор ялагдлаа хүлээсэн нь ердөө хагас жилийн өмнөх асуудал. Тэд хоёр ч сонгууль дараалан ялагдаж, цөөнхийн үүрэг гүйцэтгэж, бүлэг байгуулах хэмжээнд ард түмнээс дэмжлэг авсан нь энэ нам шинэчлэгдэх ёстойг, удирдаж орсон хүн нь буруу байсныг харуулсан явдал болсон. Тэр тусмаа 2020 оны ялагдал бол С. Эрдэнэ ба түүнийг тойрон хүрээлэгч нар ямархуу чадвартай, чадалтай намын дарга удирдлага болохыг харуулчихсан. Тиймээс намаа сонгуульд ялагдуулсан, хариуцлагагүй, зохион байгуулалтгүй оруулж, өвдөг шороодуулсан хариуцлагаа УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ 2020 оны долдугаар сарын 8-ны өдөр хүлээн зөвшөөрч намын Үндсэн дүрэмд заасан эсэхийг ч үл тоон тамга тэмдэг, эрх үүргийг Ц.Туваанд шилжүүлж байлаа. Тэгэхдээ нийт гишүүдийн саналаар шинэ дарга томилогдох хүртэл Ц.Туваан намын даргын үүргийг гүйцэтгэх бөгөөд тамга тэмдэг эзэмших бүрэн эрхийг түүнд олгож байв.

С.Эрдэнэтэй үзэл бодол нийлдэггүй, сөргөлддөг бүхнийг замаасаа холдуулж, өөрийнхөө хүрээллийг бий болгож, намаа хувийн байгууллага шигээ үзэж, хувь хүний засаглалыг тогтоосон нь ялагдлын гол шалтгаан болсон гэдгийг журмын нөхөд нь дүгнэж байсныг хагас жилийн хугацаанд мартана гэж юу байхав. Хэдийгээр АН дотооддоо шинэчлэлт өөрчлөлт хийж, дүрмээ засаж, залруулсан ч нийт гишүүдийн эрх ашгийг хангаж чадалгүй хайран дөрвөн жилийг ардаа орхисон нь ийм ялагдлын эхлэл болсон юм.

 

Энэ нь С.Эрдэнэ өөрөө ялагдлаа хүлээн зөвшөөрч, намаа бүрэн дүүрэн удирдаж, ялуулж чадаагүйнхээ хариуцлагыг хүлээж ийм шийдвэр гаргасан гэдгээ ч тухайн үед хэлж байв. Ялагдал хүлээх шалтгаан, нөхцлийг намын дарга С.Эрдэнэ өөрөө бий болгосон гэх шүүмжлэл ч тухайн үед нэлээд гарсан. Сонгуулийн сунгаа эхлэхээс ч өмнө АН-ын дотоодод ан цав үүсэж, маргаантай, хэрүүлтэй сонгуульд оруулж байлаа. Тухайлбал, тойргийн томилгоо, дэнчингийн мөнгө зэргийг нэрлэж болно. Тэр ч бүү хэл, үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг намаасаа хөөж, нэр дэвших эрхийг нь хүртэл хассан. С.Эрдэнэтэй үзэл бодол нийлдэггүй, сөргөлддөг бүхнийг замаасаа холдуулж, өөрийнхөө хүрээллийг бий болгож, намаа хувийн байгууллага шигээ үзэж, хувь хүний засаглалыг тогтоосон нь ялагдлын гол шалтгаан болсон гэдгийг журмын нөхөд нь дүгнэж байсныг хагас жилийн хугацаанд мартана гэж юу байх вэ. Хэдийгээр АН дотооддоо шинэчлэлт өөрчлөлт хийж, дүрмээ засаж, залруулсан ч нийт гишүүдийн эрх ашгийг хангаж чадалгүй хайран дөрвөн жилийг ардаа орхисон нь ийм ялагдлын эхлэл болсон юм. АН-ыг зүгээр л шинэчлэл мөрөөддөг, С.Эрдэнийн заавраар хөдөлдөг улс төр хийх дуртай хэдэн хүмүүсийн бөөгнөрөл болгосон нь худлаа биш. Намаа шүүмжилсэн нэгнийг үзэл бодол нийлээгүй, дотоод дүрэм зөрчсөн нэрийдлээр хөөж, олон нийтэд зарлаж, хар тамга дарахаас  хэтрээгүй. Иймд өөрөө ч алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, олны хэл амыг дарахын тулд түргэн, шуурхай хугацаанд намаа Ц.Туваандаа даатгасан нь нуух аргагүй билээ.

 

...Намынхаа ялагдлыг ёроолд нь хүргэх болоогүй байсан юм уу, С.Эрдэнэ дарга аа. Ер нь АН хоёр хуваагдсан ч юм биш. Харин С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтэй намд, улс төрд дархлагдсан, ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, шинэчлэлт, өөрчлөлтөд дасахгүй, шинэ үедээ боломж олгодоггүй, өөрийнх нь эрин үе дууссаныг анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй хүмүүс л АН-ын хоёр хуваагдсан мэт харагдуулж байгааг олон нийт харж байгаа биз. Баабарын хэлсэнчлэн С.Эрдэнэ гэгч намаа ёроолд нь хүртэл унагаж дуусаагүй юм байна. Хатуухан хэлэхэд, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Тиймээс шат шатны сонгуульд хүч түрсэн, зөв зохион байгуулж чадаагүйнхээ хариуцлагыг нэр төртэй үүрэх хэрэгтэй биз дээ. Түүнээс гадна АН-д ард түмэн л дүн тавьсан. Ялалт байгуулах хэмжээндээ хүртэл нам өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадаагүйг сонгуулиар харууллаа...

Гэтэл төд удалгүй ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь бүү хэл намын тамга, тэмдэг суудалтай булаацалдаж байгаа нь АН-ыг бүхэлд нь муухай харагдуулж байна. Намынхаа ялагдлыг ёроолд нь хүргэх болоогүй, ханаагүй байсан юм уу, С.Эрдэнэ дарга аа. Ер нь АН хоёр хуваагдсан ч юм биш. Харин С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж тэргүүтэй намд, улс төрд дархлагдсан, ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, шинэчлэлт, өөрчлөлтөд дасахгүй, шинэ үедээ боломж олгодоггүй, өөрийнх нь эрин үе дууссаныг анзаардаггүй, анзаарахыг ч хүсдэггүй хүмүүс л АН-ын хоёр хуваагдсан мэт харагдуулж байгааг олон нийт харж байгаа биз. Нийтлэлч Баабарын хэлсэнчлэн С.Эрдэнэ гэгч намаа ёроолд нь хүртэл унагаж дуусаагүй юм байна. Хатуухан хэлэхэд, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг. Тиймээс шат шатны сонгуульд хүч түрсэн, зөв зохион байгуулж чадаагүйнхээ хариуцлагыг нэр төртэй үүрэх хэрэгтэй биз дээ. Түүнээс гадна АН-д ард түмэн л дүн тавьсан. Ялалт байгуулах хэмжээндээ хүртэл нам өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадаагүйг сонгуулиар харууллаа, үзүүллээ, мэдрүүллээ. Тиймээс шинэчлэлт, өөрчлөлтийг эхлүүлэхээр санаа нийлж, зүтгэж байгаа залуустаа болгомж олгож, сандал суудлын хэрүүлгүйгээр Ардчилсан нам амьд байгааг нотлох хэрэгтэй байна. Ялагдчихаад АН минийх, би дарга нь гэх зэргээр ойр ойрхон дуугараад байгаа чинь муухай харагдаж байна, экс дарга аа.

Мөн ямар ч хамаагүй үнээр өөрт нь төлөвлөсөн ял ямбанаас мултрахын тулд нам дамжсан бүлэглэлд үйлчилж, самарч үлдээсэн намынхаа сүнсийг нь хүртэл амраахгүй улайрч гүйхгүй байв. Ардчилсан намаар туг тахиж Ардын намын 100 жилд бэлэг барих гэсэн С.Эрдэний санаархалд эрхбиш эгэл жирийн гишүүд нь хариу өгч, ардчиллаа аварч үлдэх байлгүй дээ.

Ер нь АН-ыг дахиад сонгуульд унагааж, МАН-ын захиалгыг л С.Эрдэнэ гэгч өөрийн биеэр гүйцэтгэж байгаа юм шиг харагдаж байна. Үгүй байсан бол хэдэн сарын дараа ичээнээсээ гарч, сандал, суудлын хэрүүл хийхээргүй байсан биз ээ. Мөн ямар ч хамаагүй үнээр өөрт нь төлөвлөсөн ял ямбанаас мултрахын тулд нам дамжсан бүлэглэлд үйлчилж, самарч үлдээсэн намынхаа сүнсийг нь хүртэл амраахгүйгээр улайрч гүйхгүй байв. Ардчилсан намаар "туг тахиж" Ардын намын 100 жилд бэлэг барих гэсэн С.Эрдэний санаархалд эрхбиш эгэл жирийн гишүүд нь хариу өгч, ардчиллаа аварч үлдэх байлгүй дээ. Өөрөө бүдэрч уначихаад өрөвдүүлэх гэж, өөрт нь итгэж явсан мянга мянган гишүүдийнхээ өр лүү өшиглөж суугаа нь ичгэвтэр үйлдэл билээ.