ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сайд асан Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг суллаж, торгууль төлүүлэх шийдвэр гаргав

O.Admin
2021-01-19

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Засгийн газар худалдан авах боломж байсаар байхад хувийн хэвшилд давуу эрх олгон шилжүүлэх шийдвэрийг Засгийн газарт танилцуулсан гэх хэргээр 4.6 жил болон 3.6 жилийн хорих ял сонсоод байсан УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 09.00 цагаас Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон билээ. 
 

Тэгвэл шүүх байгууллага шийдвэрээ гаргаж, Д.Эрдэнэбат, Б.Болор нарт оногдуулсан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ч торгууль төлүүлэн ялыг тооцохоор болж суллах шийдвэр гаргажээ. Ингэснээр тэд өнөөдрөөс эхлэн суллагдаж, торгууль төлөх юм байна.  Харин анхан шатны шүүхээс цагаадсан Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатад холбогдох хэргийг сэргээн шалгахаар болсон байна. Шүүхийн дэлгэрэнгүй шийдвэрийг маргааш олон нийтэд зарлах аж.