ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайдын хоосон уучлалаар яах вэ дээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-20

Дэлхийн улс орнууд коронавирустэй тэмцсэн шиг тэмцэж байна. Тэгэхдээ алдаа гаргалгүй, цаг хугацаа алдалгүй, эдийн засгийн хэт их ачаалал үүсгэхгүй, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээ хөлдөө чирчихгүй зүтгэж, зөв менежментээр, зөв зохион байгуулалтаар ажиллаж байна. Үүний зэрэгцээ хүний эрхийг тэргүүн эгнээнд тавьж, иргэдийнхээ амьд явах амин язгуур эрхийг дээд зэргээр хамгаалж, ажиллаж байгааг бүтэн жил гаруйн хугацаанд харж байна, бас харууллаа. Цаашид харуулсаар байх юм байна. Гэтэл Монгол Улсад дотоодын халдвар гараад ердөө гуравхан сар болж байна. Өөрөөр хэлбэл, халдварын дэгдэлт дэлхийн улс орнуудаас харьцангуй хожим буюу 7-8 сарын хойно явж байна гэсэн үг. Мэдээж анх БНХАУ-ын Ухань хотод халдварын дэгдэлт бүртгэгдэхэд Эрүүл мэндийн яам, салбар байгууллагын удирдлагуудын зөв шийдвэр зохион байгуулалтаар бид хожуу нүүр тулсан. Хэн ч маргахгүй үнэн бол энэ. Энэ хугацаанд бэлтгэлээ хангах, шаардлагатай үед арга хэмжээ авах, хэрвээ төлөвлөөгүй гэнэтийн зүйл гарвал ямар шийдэлд хүрэх вэ зэргээр үйл ажиллагааны тактик боловсруулсан байх учиртай. Ямартаа ч халаасны төлөвлөгөө, чухал үед арга хэмжээ авах шийдэлтэйгээ байх учиртай юм. Гэтэл дөнгөж төрсөн нярай биетэй эхээс халдвар илрэхэд дүн өвлийн хүйтэнд халат, таавчиктай нь гаргаж, ХӨСҮТ рүү зөөвөрлөж байгаа өр өвтгөм дүр зураг бол УОК- ын байгаа байдал, үнэн төрхийг ил тод харуулж өглөө. Яагаад нярай биетэй эхийг хөнжилд ороогоод, зориулалтын ор гаргаад тээвэрлэж болоогүй юм бэ. Нийслэлийн “Өргөө” амаржих газар энэ нөхцөлийг хангаж чадахгүй байсан бол яагаад ар гэрт нь мэдэгдээгүй вэ. Нулимс урсгах аав, ээж, ах, дүү, хань ижилтэй байж таарна. Яагаад халдвар гэдэг шалтгаанаар нярай биетэй эхэд сэтгэл санаа болон биед нь нэг насны өвчинтэй болгож байгаа юм бэ. Яахав, Шадар сайд, УОК-ын дарга дүрмийн дагуу уучлалт гуйж байна. Алдаа дутагдалд хариуцлага тооцно гэж мэдэгджээ. Тэгвэл таны хоосон уучлал, хоосон хийрхэл, нүдээ олоогүй шийдвэр юуг ч өөрчлөхгүй, ялахгүй. Бас юуг ч шийдэхгүй. Шадар сайд танаас нярай биетэй эх, хүүхэд хоёрыг тэнхрэх, асрах нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг асуумаар байна.

...21 хоногийн тусгаарлалтын нэрийдлээр  охиныг нь уулзуулж салах ёс хийлгэлгүй, гүрийж байлаа.  Франкфуртад иргэнээ халдвартай гэх шалтгаанаар үлдээж, хаяж  байв. Хавдар тусаад олон хагалгаанд орж, арай гэж тусгай үүргийн онгоцоор ирсэн ээжийн бяцхан охиноо тэврэх сүүлчийн хүслийг биелүүлээгүй. Гомдол тээсэн нулимстай нь үлдээж байсан.  Нас барсан хүнийг халдвартай нь тогтоогоогүйгээс  болж, нийгэмд  халдвар тархаж байлаа. Айлын хаалга дээр тусгаарлагдсан, халдвартай гэж бичээс нааж, ялгаварлан, гадуурхаж байв. Тэр бүү хэл, 22-ын товчоонд эмнэлгийн тусламж авч, чадалгүй амь насаа алдсан, олон хүний шинжилгээ хоорондоо холилдож, хадгалалтын горим алдаж, хөлдсөнөөс үүдэлтэй халдвар олны дунд тархсан гээд олон буруутай үйлдлийг тоочоод баршгүй. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж чадахгүй бусдын амь нас, эрүүл мэндэд онцгой хохирол учруулсан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарын хоосон уучлалаар яах вэ дээ.Энэ үйлдэлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд  ч хамааралтай. ..

Цаашилбал, сэтгэл санаа, бие махбодид нь ямар нэгэн өөрчлөлт гарвал яах вэ. Хэн хариуцлага хүлээх вэ. Учир нь дөнгөж төрсөн нярай эх гэнэтийн цочирлоос болж, сэтгэл санаанд нь өөрчлөлт орох тохиолдол олон бий. Үүнээс сэргийлж чадах уу. УОК олон сарын турш халдварт өвчнөөр далимдуулж, хүний амьд явах язгуур эрхийг зөрчлөө. Таны харалган шийдлээс болж хэчнээн хүн, хэчнээн эх, хэчнээн хүүхэд хохирох юм бэ. Хэдийгээр коронавирустэй, тэмцэж, ялах нь чухал боловч хүмүүсийн амьд явах язгуур эрхийг зөрчиж болмооргүй байлтай. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн гурван сарын хугацаанд коронавирусийн халдвараар бус золгүй тохиолдлоор олон арван хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч байна, Шадар сайд аа. Тухайлбал, өнөө маргаашаа хүлээсэн аавтай, 21 хоногийн тусгаарлалтын нэрийдлээр  охиныг нь уулзуулж салах ёс хийлгэлгүй, гүрийж байлаа.  Франкфуртад иргэнээ халдвартай гэх шалтгаанаар үлдээж, хаяж  байв. Хавдар тусаад олон хагалгаанд орж, арай гэж тусгай үүргийн онгоцоор ирсэн ээжийн бяцхан охиноо тэврэх сүүлчийн хүслийг биелүүлээгүй. Гомдол тээсэн нулимстай нь үлдээж байсан.  Нас барсан хүнийг халдвартай нь тогтоогоогүйгээс  болж, нийгэмд  халдвар тархаж байлаа. Айлын хаалга дээр тусгаарлагдсан, халдвартай гэж бичээс нааж, ялгаварлан, гадуурхаж байв. Тэр бүү хэл, 22-ын товчоонд эмнэлгийн тусламж авч, чадалгүй амь насаа алдсан, олон хүний шинжилгээ хоорондоо холилдож, хадгалалтын горим алдаж, хөлдсөнөөс үүдэлтэй халдвар олны дунд тархсан гээд олон буруутай үйлдлийг тоочоод баршгүй. Тиймээс өндөржүүлсэн бэлэн байдалд шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж чадахгүй бусдын амь нас, эрүүл мэндэд онцгой хохирол учруулсан УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарын хоосон уучлалаар яах вэ дээ.Энэ үйлдэлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд  ч хамааралтай.

Тиймээс хамтдаа хариуцлага хүлээж, илүү их хохирол, олон хүний амь нас эрсдэхээс урьтаж, ийм шийдвэр гаргахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсэж байна. Эрх мэдэл, албан тушаал, сайдын сэнтийгээс илүү монгол хүний амь нас, эрүүл мэнд чухал тооцогдож, язуур эрх минь ямар их үнэтэйг харуулах цаг болжээ. Иргэд коронавирусийн халдвар бус төрийн алдаатай бодлого, уялдаагүй шийдвэрийн золиос болохоос эмээж байна. Хэрвээ төрийн хандлага, эрүүл мэндийн байгууллагын үйлдэл ийм байвал хүмүүс халдварыг нуух байдалд хүрч болзошгүйд хүрээд байна. Жирийн иргэд бус эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс халдвараас дутахааргүй нянг нийгэмд тарьж, олныг айдаст автуулж байна. Тиймээс асуудал даамжрахаас өмнө, иргэд үүнээс илүү хохирол амсахаас өмнө, улсаараа халдварт нэрвэгдэхээс өмнө алдаа дутагдлаа хүлээж, ажлаа өгөөч, Шадар сайд аа. Төгсгөлд нь хэлэхэд, нярай биетэй эхийн ар гэр, ахан дүүст нь сануулахад, дахин олон ээж, хүүхэд эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирохоос нь өмнө харьяа газрынхаа хуулийн байгууллагад дээрх үйлдэлд буруутай, алдаа гаргасан бүх хүнийг дарга, цэрэг гэж ялгалгүй өгөхийг хүсэж байна. Монгол Улсад хүний амь үнэгүйдэхээс өмнө сэргийлж, дээрх шийдвэрийг гаргахыг хүсмээр байна, сануулмаар байна.