ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Иргэд УОК, Эрүүл мэндийн удирдлагад хариуцлага тооцохыг шаардлаа"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-20

Дотоодын халдвар бүртгэгдсэнтэй холбоотой хүний эрх, эрүүл мэндийг зөрчсөн ноцтой үйлдлүүд удаа дараа гарч байгаа учраас Сүхбаатарын талбайд  өнөөдөр тайван жагсаал боллоо. Олон залуус очиж, үзлээ бодлоо илэрхийлж, эрхийнхээ төлөө жагсаж байна.  Тухайлбал, нийслэлийн Өргөө амаржихад нярайлсан эхээс халдвар илэрч, ХӨСҮТ рүү зөөвөрлөхдөө алдаа дутагдал гаргаж, халаат, гэрийн шаахайтай нь авч явсанд олон нийт үзэл бодлоо илэрхийлж, эрхийнхээ төлөө дуугарч, холбогдох албаны удирдлагуудыг огцорч, хариуцлага хүлээхийг шаардсан юм.  

Түүний зэрэгцээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. Уг шаардлагад Улсын  онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байна” гэв. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан “Цар тахлын нөхцөл байдалд Улсын онцгой комисс өөрсдийн хуулиар хүлээсэн хариуцлагаа хүлээж, ажиллаж чадахгүй байна. Тиймээс Улсын онцгой комиссын дарга, Эрүүл мэндийн сайдад хариуцлага тооц гэдэг шаардлагыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байна. Энэ шаардлагыг биелүүлж чадахгүй бол МАН-ын бүлэг, Засгийн газартаа хариуцлага тооц” гэлээ. Мөн иргэдийн зүгээс УОК-ын дарга болон  Эрүүл мэндийн сайдад хариуцлага тооцохыг шаардлаа. Мөн дахин ийм асуудал гаргахгүй байх талаар олон нийт санал нэгдэж, байр сууриа илэрхийлж байна гэсэн юм.