ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН: Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах эсэх асуудлаар хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-21

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тухайлбал, өнөөдөр өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн билээ.  Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг хүлээж авах эсэх нь  өнөөдөр шийдэгдэнэ.