ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ТББХ: Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг дэмжлээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-01-21

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж саяхан танхимараа хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн өнөөдөр өглөө өгсөн түүний шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцээд дэмжсэн. Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд олонх  буюу 76.5 хувийн саналаар дэмжсэн байна.