ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд тодорч байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-22

 МАН-ын удирдлагууд өчигдөр орой албан бусаар хуралдаж дараагийн Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдсэн байна. Гэхдээ намын удирдлагын төвшинд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарыг ч Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр ярьсан байна. Удахгүй МАН-ын бага хурал хуралдаж, шинэ Ерөнхий сайдыг эцэслэн тодруулна. Түүнчлэн шинэ Засгийн газарт өмнөх Засгийн газрын сайд нарын 50 гаруй хувь нь улиран ажиллахаар болсон байна.