МАН-ын УЗ хуралдаж, Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжсэн байна. . Энэхүү саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн Ерөнхий сайдыг томилох юм.
Ажлын туршлага:
- 2001 он Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
- 2002 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хэнтий салбарын захирал
- 2006 он “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүс хариуцсан Захирал
- 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга
- 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
- 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
- 2011 он Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
- 2012 он Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар тус тус ажиллаж байна.