ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар хуралдаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-17

Засгийн газрын ээлжит хуралдаан болж  байна. Өнөөдрийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургалтын асуудалтай холбоотой зарим асуудлыг хэлэлцүүлэхээр болсноо өчигдөр мэдээлсэн. Тухайлбал, “Нэг өрх - нэг шинжилгээ” арга хэмжээний дүнд анализ хийж сонголттойгоор танхимаар хичээллэх боломж олгох, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар хичээлүүлж эхлэх, цэцэрлэг болон их, дээд сургуулийн хичээл танхимаар оруулахгүй байх зэрэг шийдлүүдийг танилцуулахаар болсон билээ.