ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас нь халжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-17

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүд сахилгын шийтгэл ногдуулан хоёрдугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг салбарын сайд нь гаргажээ. Учир нь хариуцсан албан хаагчид нь ажлын байранд согтуурсан зөрчил гаргажээ. Тухайлбал,  Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд ажлын тусгай горимоор ажиллах талаар Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр чиглэлийг хэрэгжүүлж ажиллаагүй. Хариуцсан байгууллагын төрийн албан хаагчдын ёс зүйн байдалд хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас сангийн ажлын албаны зарим албан хаагчид ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг ажлаас нь халжээ.