ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"ИРЭХ сарын 1-нээс  хичээл  эхлэх нь эрсдэлтэй гэж үзжээ"

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-17

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн танхимын хичээлийг ирэх  сарын 1-нээс эхлүүлэх саналыг гаргасан билээ. тэгвэл энэхүү асуудалд   Шадар сайд С.Амарсайхан танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс  эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн байна. Учир нь  "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний арга хэмжээ хоёрдугаар сарын 23-нд дууссанаар хүн амын дунд дархлаажуулалтын ажил эхэлж, иргэдийг вакцинжуулах явцад халдвар хүн амын дунд тархах эрсдэл байгаа учраас энэ үед танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын сүүл, гурав, дөрөвдүгээр сард ид өрнөх учраас  энэ үе хамгийн эрсдэлтэй гэж үзсэн байна.