ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадаад харилцааны яам: III, IV сард 22 нислэг үйлдэнэ

O.Admin
2021-02-18

Хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд ГХЯ-наас тавьсан саналын дагуу тусгаарлах хоногийн тоог бууруулж 10 хоног болгож байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгджээ. Тодруулбал, иргэд эх орондоо ирэхээс өмнө PCR шинжилгээ өгнө.

Ирээд зочид буудалд 10 хоног тусгаарлагдахдаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгч сөрөг гарсан тохиолдолд гэртээ гарахаар зохицуулжээ. Нийт 14 хоног тусгаарлагдах шаардлагын хүрээнд үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана. Тусгаарлах хоногийг багасгаснаар 3, 4 дүгээр сард 22 нислэг үйлдэх боломжтой боллоо.