ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн ордонд халдвар бүртгэгдэж, ХАМГААЛАЛТАД авлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-07

Төрийн ордонд коронавирусийн халдвар гарсан байна. Тухайлбал, Төрийн ордонд ажилладаг нэг хүний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ талаар  яамнаас тодруулахад "Халдварын тохиолдол батлагдсан нь үнэн. Тухайн хүний ажил үүрэгтэй холбоотой тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Тиймээс Төрийн ордныг хамгаалтад авчээ.