ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Надад шинжлэх ухаанаас давах эрх байхгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Вакцинжуулалтын ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ хөл хорионы талаарх байр сууриа илэрхийлсэн юм. Коронавирусийн халдвар авсан хүний тоо өдрийн 200 давж халдвар эрчимтэй тархаж байгаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогийн “улбар шар” зэрэглэл дээр авч болох бүх арга хэмжээг авч эцсийн мөч хүртлээ эдийн засгийг нээлттэй байхад зогсоно. Гэвч надад шинжлэх ухаанаас давах ирэх байхгүй.