ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Засгийн газар өнөөдөр хуралдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-29

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар цар тахлын асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байгаа билээ. Тухайлбал, Монгол Улсад халдварын тоо эрчимтэй нэмэгдэж, нийт тохиолдол 7000 гарсан юм. Түүнчлэн орон нутаг руу халдвар тархаж, хөл хорио тогтоох арга хэмжээг авч байгаа. Тэгсэн ч халдварын тоо буурахгүй сүүлийн хэд хоногт 200-500 хүртэл бүртгэгдэж байна. Тиймээс яаралтай шийдвэр гаргаж, халдварын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахыг олон нийт, мэргэжлийн байгууллага сануулж байгаа юм.