ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хууль, тогтоомж зөрчсөн 101 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-12

Хууль, тогтоомж зөрчсөн 101 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авсан талаар Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ. 

Тодруулбал, Прокурор зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад 83 удаа шалгалт хийж, 414 зөрчил илрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар өссөн байна.

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх зорилгоор прокурорын шаардлага 44 бичсэн бөгөөд шаардлагын мөрөөр 101 албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авчээ. 

 

Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар