ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцэж, талбайг тойрч С.Эрдэнэбат алхаж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-12

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Нийгмийн даатгалыг шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн лхагва гарагт Төв талбайд суулт хийсэн. Тэрбээр эсэргүүцлээ өнөөдөр ч үргэлжлүүлж байгаа билээ.

Мөн МҮЭХ-ноос энэ сарын 6-ны өдөр Засгийн газарт хандан НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг 2022 он царцаах шаардлага хүргүүлсэн юм. Холбооны удирдлагууд "Шаардлагыг хүлээн авахгүй бол тэмцлийн дараагийн шатанд шилжинэ" хэмээснийхээ дагуу тэрбээр суулт хийж эхэлсэн байдаг. Хатуу хөл хорионы үед жагсаал, суулт хийхийг хуулиар хориглосон тул өнөөдөр талбайг тойрон алхаж байгаа аж.