ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд 53 хүн нэр дэвшив

O.Admin
2021-04-12

Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр хуралдаж сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн хүн тус бүрээр хэлэлцэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтад оролцох 53 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн.

/Нэр тус бүр дээр дарж нэр дэвших тухай хүсэлтийг харах боломжтой/

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 9.1-д заасны дагуу нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг [email protected]цахим хаягаар 14 хоногийн хугацаанд хүлээн авах тул сонирхсон асуулт, саналаа ирүүлэхийг Танаас хүсье.

Жич: Нэр, хаяггүй асуулт, саналыг хүлээн авахгүй болохыг анаарна уу. Асуулт, саналыг бичгээр ирүүлэх бол Төрийн ордон, Хууль зүйн байнгын хороо, 327 тоот гэсэн хаягаар ирүүлнэ үү.