ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ҮХЦ өнөөдөр 15:00 цагаас хуралдана

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-16

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц түр хойшлуулсан дунд суудлын хуралдаанаа 15:00 цагаас хийхээр товложээ.Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.