ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Р.Дагва хууль зөрчиж, хүүгээ даргын албан тушаалд томилжээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-17

Нийслэлийн Засаг даргын зөвлөх, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвын хүүгээ хууль зөрчиж, дарга болгожээ. Тэрбээр хүү Д.Дөлгөөнөө энэ оны хоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргаар томилсон ажээ.

Тэгэхдээ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг үндэслэн томилсон  бөгөөд  хуулийн 3.2-т аливаа албан тушаалтны сонгон шалгаруулалтыг үйлчлэх хугацаанд зохион байгуулахгүй гэх заалтыг зөрчсөн байна.

Түүнчлэн төрийн албаны тухай хуульд төрийн захиргааны болон тусгай “албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн хүрээнд эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэж томьёолсон байдаг.

Тэгвэл түүний хүү Дөлгөөний хувьд 11 хүний бүрэлдэхүүнтэй хэлтсийн даргаар томилогдсон нь Төрийн албаны Ахлах түшмэл буюу Т3-9 гэсэн ангилалд багтсан байна. Иймд тус албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд найман жил ажилласан байх шаардлагатай. Түүгээр ч тогтохгүй  дараа нь дэс түшмэлээр дөрвөн жил ажилласан байх ёстой.  Гэтэл Д.Дөлгөөний хувьд хувийн өмчийн компанид нэг жил ажилласан туршлагатай. Өөрөөр хэлбэл, онцлоод байх  ажлын туршлагагагүй  нэгэн гэж ойрын хүмүүс нь хэлж байгаа юм.