ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, ноцтой осол гаргажээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-04-19

Урд шөнө 00.40 цагийн орчимд Хан-Уул  дүүргийн II  хороонд байрлах АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргажээ.  Энэхүү автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож явсан бөгөөд архи, согтууруулах ундаа  хэрэглэсэн гэдэг мэдээлэл байгаа юм.

Тэрбээр 67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг  мөргөж, зогссон байна. Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж эхэлсэн бөгөөд Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, хаагчид шуурхай ажиллаж, аюулгүй болгожээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж руу залгаж, тодруулах гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан юм.